СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөс цөмөрсөн дуудлага 16 бүртгэгдэж, гурван иргэн амь насаа алдаад байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөс цөмөрсөн дуудлага 16 бүртгэгдэж, гурван иргэн амь насаа алдаад байна

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 16 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амь насаа алдсан байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 13-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 15-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. 

Иймд мөсний даац хүн, мал, автомашин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ