М.Оюунчимэг: ЭМЯ-ны эрдэмтдийн баг коронавирусийн талаар тайлбарлахаас  илүүтэй иргэдэд чухал мэдээлэл өгөх хэрэгтэй

М.Оюунчимэг: ЭМЯ-ны эрдэмтдийн баг коронавирусийн талаар тайлбарлахаас илүүтэй иргэдэд чухал мэдээлэл өгөх хэрэгтэй

Нийгмийн бодлогын байнгын хороо болон түр хорооны хамтарсан Ковид-19 асуудлаар түр хорооны хамтарсан хуралдаан боллоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Омикрон хувилбарыг PCR шинжилгээгээр илрүүлэх боломжтой. Дөрөвдүгээр тунгийн асуудал дэлхийн зарим улсад яригдаж байна. Омикрон хувилбарын онцлогт тохирсон, сэртэнгийн S уурган дээр суурилсан вакцины судалгаа хийгдэж байгаа юм билээ. Одоогоор гэхдээ албан ёсоор бүртгэгдээгүй байна. Омикрон хувилбарын далд үеийн хугацаа нь хоёр хоног байна. Маш богино хугацаанд эмнэл зүйн нууц үе өнгөрч байгаа. Халдварлах чадвар өндөр байгаа учир нууц үеийн хугацаа богиноссон байна лээ” гэв.

УИХ-ын гишүүн М. Оюунчимэг: ЭМЯ-ын эрдэмтдийн баг коронавирусийн талаар тайлбар өгөхөөс илүүтэй иргэдэд хэрэгтэй мэдээллийг нь өгөх нь чухал байна. Өнөөдөр “Ковидын түр хороо”, Нийгэм бодлогын байнгын хороо”-ны хамтарсан хурлын гол зорилго нь иргэд нэг ойлголттой урьдчилан сэргийлэх чадавхтай, нэгдсэн мэдээлэлтэй болох нь чухал. Дархлаа суларсан үед омикрон тусах магадлал өндөр байна. Өнөөдөр манай улсын хэмжээнд утаа униар, агаар хөрсний бохирдлын улмаас амьсгалын замын өвчлөл нэлээдгүй нэмэгдсэн тоонууд гарч байна. Сургуулиудаас түргэвчилсэн шинжилгээ авахад хүүхдүүдийг ханиад юм шиг байна энэ омикрон эсвэл ковид биш байх, ханиад юм шиг байна гэх мэт өөрсдөө дур мэдсэн хариу тайлбар өгөөд явж байгаа юм шиг байна. Та бүхэн энэ омикрон болон коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр танин мэдүүлэх ажлыг хэр хийж байна вэ. Би өнгөрсөн долоо хоногт манай улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр коронавирусийг танин мэдүүлэх, урьдчилан сэргийлэх сурталчилгаа хэр зэрэг явж байгааг шалгахад дандаа гадаад дахь омикроны нөхцөл байдлын талаар мэдээлэл явж байна. Хэрвээ та хамрын ханиад болон дархлаа суларсан тохиолдолд омикроноос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, биеэ эмчлэх, дархлаагаа сэргээх гэх мэт мэдээлэл ер нь байхгүй байна. NHK болон бусад гадаадын телевизүүдэд хүүхэд ч ойлгохоор энэ төрлийн сурталчилгааг явуулж байна. Бид ковид өвчнөөс хэрхэн сэргийлэх, ийм шинж тэмдэг илэрвэл ингэж сэргийлэх хэрэгтэй гэх мэт мэдээлэл өгөх хэрэгтэй.