Б.Болдсайхан эмч Сүхбаатар аймагт ажиллаж зүрхний оношлогоо хийнэ

Б.Болдсайхан эмч Сүхбаатар аймагт ажиллаж зүрхний оношлогоо хийнэ

Сонгдо эмнэлгийн захирал, Зүрхний эмч Б.Болдсайхан “Зүрх мартахгүй” төслийг 2020 оноос хэрэгжүүлж, 300 орчим хүүхдэд амьдрал бэлэглээд буй.

Тэгвэл төслийн багийнхан энэ сарын 16-20-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн нутгаар явж, зүрхний хагалгааны заалттай хүмүүсийг үзэх аж. Дөрвөн эмчийн бүрэлдэхүүнтэй явах төслийн багийнхан үзлэг хийлгэсэн хүүхдүүдэд тоглоом бэлэглэх аж. Б.Болдсайхан эмчийн “Хязгаараас чинад” төслийн багийн дараах маршрутаар явж, үзлэг хийх юм байна.