10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд гэрээсээ ажиллах боломж бүрдүүлэхийг даалгажээ

10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд гэрээсээ ажиллах боломж бүрдүүлэхийг даалгажээ

Сурагчдын улирлын амралт эхэлж байгаатай холбогдуулан Шадар сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаал гарсан. 

Тус тушаалд сурагчдын амралтын хугацаанд 10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхад чиглэсэн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны төрийн байгууллагын дарга захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт уриалжээ.