6-12 ангийн 4000 гаруй сурагчдыг сүрьеэгийн үзлэгт хамруулжээ

6-12 ангийн 4000 гаруй сурагчдыг сүрьеэгийн үзлэгт хамруулжээ

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн төлөө ТББ-аас Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү компанит ажлыг ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин ажиллаж байгаа юм.

Энэ удаагийн эрт илрүүлэг, хавьтлын үзлэгт Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн  1040 сурагч, багш ажилчид  хамрагдсан бол урьдчилан сэргийлэх зорилготой сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэгийн үр дүнд сүрьеэтэй байж болзошгүй дахин 30 тохиолдолд  сорил тавьжээ. Тус эрт илрүүлэг үзлэгт 6-12 ангийн сурагчдыг хамруулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 4000 гаруй сурагчдыг үзлэгт хамруулсан аж. Мөн энэ удаагийн үзлэгээр 30 сурагчид сүрьеэгийн диспансераас сорил тавьж, баталгаажуулах шинжилгээнд хамруулсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.