ЭМЯ: Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 94 тохиолдол батлагдаж ГУРВАН хүн эндэв

ЭМЯ: Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 94 тохиолдол батлагдаж ГУРВАН хүн эндэв

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 94 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Нийслэлд 75
  • Орон нутагт 17 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 3168 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • хөнгөн 1202
  • хүндэвтэр 1560
  • хүнд 332
  • нэн хүнд 74 хүн байна.

Мөн хугацаанд 61-80-аас дээш насны гурван хүн халдварын улмаас эндсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан 1963 тохиолдол батлагджээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.