Гуравдугаар тунд хамрагдах ёстой Улаанбаатарт амьдарч буй иргэдийн 44 хувь нь вакцинаа хийлгэжээ

Гуравдугаар тунд хамрагдах ёстой Улаанбаатарт амьдарч буй иргэдийн 44 хувь нь вакцинаа хийлгэжээ

Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 18-аас дээш насны иргэдийн 50 хувь хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, бүх төрлийн хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн нээхээр төлөвлөж байна гэж Засгийн газраас мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр /2021.12.13/-ийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 420 мянган иргэн вакцины гуравдугаар тундаа хамрагдаад байгаа аж. Ингэснээр нийслэлд вакцинд хамрагдах ёстой 18-аас дээш насны иргэдийн 44 хувь болж өссөн байна. Улмаар 500 мянган хүн хамрагдвал энгийн амьдралдаа шилжих боломж байгааг НЗДТГ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.