МАХН-ын Их  чуулганд У.Хүрэлсүх оролцож, шагнуулав

МАХН-ын Их чуулганд У.Хүрэлсүх оролцож, шагнуулав

МАХН-ын ээлжит бус их чуулган өнөөдөр хуралдлаа. Энэхүү хурлаар МАХН, МАН нэг нам болох уриалгыг танилцуулж, нэгдэх асуудлыг хэлэлцэж буй аж.

Чуулганд МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцсон бөгөөд түүнийг МАХН-ын 100 жилийн ойн медалиар шагнажээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх тухайн үед нийгэм, эдийн засгийн асуудал, шийдлийн хувьд зарчмын өөр байр суурьтай байж одоогоос 10 жилийн өмнө тус, тусдаа улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байсныг онцлоод цаашид нэгдэн нийлж, нэг нам болж, туурга тусгаар Монгол Улсынхаа цаашдын хувь заяаны төлөө хамт зүтгэхээр боллоо гэдгийг хэлжээ.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө