ВИДЕО: "Сандэй" худалдааны төвийн түрээслэгчид УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж жагсаж байна

ВИДЕО: "Сандэй" худалдааны төвийн түрээслэгчид УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж жагсаж байна

"Сандэй" худалдааны төвийн түрээслэгч, худалдаа эрхлэгчид яг одоо эсэргүүцлийн жагсаал хийж байна. Түрээслэгчдийн хувьд "Бүтэн хоёр жил орчмын хугацаанд ажилгүй зогссон. Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэж өнгөрсөн хугацаанд чимээгүй явж ирсэн. Гэтэл энэ сарын 15-ны өдрөөс томоохон зах худалдааны төвийн үйл ажиллагааг нээнэ гэчихээд 22-ны өдөр болгож хойшлууллаа. 

1000 орчим түрээслэгч хүнд байдалд байна. Бизнес эрхлэгчид өр зээлтэй, туйлдаж байна. Төр засаг гааргасан шийдвэрээсээ буцаж биднийг хохироохоо боль. Бидний ажлын байрыг нээж өг. Төр засгаас мөнгө гуйгаагүй. Ажлаа хиймээр байна. Плаза статустай бусад захын үйл ажиллагааг нээчихээд биднийг ялгаварлаж болохгүй" гэлээ. 

ВИДЕО: