Согтуурсан үедээ өндрөөс унаж амиа алджээ

Согтуурсан үедээ өндрөөс унаж амиа алджээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орон сууцны дөрвөн давхраас унасан хэрэг гарчээ. 

Тодруулбал, Орхон аймгийн харьяат 29 настай эрэгтэй Э нь унаж бэртсэн байсныг алба хаагчид аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэжээ. Аймгийн онцгой байдлын газарт өчигдөр 23:33 цагийн үед Согоот багийн 12 дугаар байр 9 давхар орон сууцнаас хүн унах гээд байна гэсэн дуудлага бүртгэгдсэн байна. Энэ дагуу алба хаагчид цаг алдалгүй очиж, тусламж үзүүлсэн нь энэ юм байна.