ЦЕГ: Иргэнийг хоол идсэн гэж бус олон нийтийн газарт хог хаясан гэж торгосон

ЦЕГ: Иргэнийг хоол идсэн гэж бус олон нийтийн газарт хог хаясан гэж торгосон

Иргэн Ц нь өчигдөр /2021.05.14/ өөрийн цахим хуудаснаа "CU-ээс хоол аваад талбайн урд талын сааданд идэж байтал цагдаа ирээд 10.000 мянган төгрөгөөр торголоо. Олон нийтийн газарт хоол идсэн гэх үндэслэлээр торгосон. Савхны гадна талын хуруун чинээ цаасыг хүртэл хаяхгүй гэж хармаалж явсан юм. Хармаалж явсан хогоо гаргаж ирж үзүүлсээр байтал тоохгүй торголоо" хэмээн бичсэн.

Харин Цагдаагийн ерөнхий газраас уг мэдээллийг үгүйсгэж  "Тухайн иргэнийг хоол идсэн гэж торгоогүй. Олон нийтийн газарт хог хаясан учир торгосон. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Мөн уг мэдээллийг бичсэн иргэн бус өөр иргэн торгуулсан" гэлээ.