ТОДРУУЛГА: Нэр дэвшигч С.Эрдэнэ рүү залгаагүй, би биш

ТОДРУУЛГА: Нэр дэвшигч С.Эрдэнэ рүү залгаагүй, би биш

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ рүү саяхан шөнийн 02:00 цагт 99113020 утаснаас залгаж, амь нас, эрүүл мэндэд нь халдана хэмээн заналхийлсэн байгаа юм.

Эдгээр хүмүүсийн үйлдэл нь эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн үйлдэл ажээ. Мөн төрийн тусгай хамгаалалтад байгаа нэр дэвшигч рүү халдах нь хуулиараа хориотой байдаг байна. Иймд Ардчилсан намын зүгээс энэ хэргийг шалгуулахаар Төрийн Тусгай Хамгаалалтын газарт гомдол гаргаад байгаа ажээ.

Иймд бид тус дугаар руу холбогдож, тодруулахад, ахимаг насны нэгэн эрхэм тус утсыг авсан юм. Тэрээр “Би С.Эрдэнэ рүү залгаагүй, би биш” гэсэн юм. Улмаар таны утаснаас өөр хүмүүс залгасан гэж ойлгож болох уу? гэхэд тэрээр “Тийм” гэсэн хариултыг өглөө.

Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ “Нэр дэвшигчийг заналхийлж буй тус үйлдэл нь эрх баригч намын зүгээс үү, эсвэл өрсөлдөгч нэг намын нөхдийн зүгээс явуулж буй үйл ажиллагаа юу гэдэг нь одоогоор ойлгомжгүй байна. 99113020 дугаарын холбогдогч н.Даурэнбек нь Жандос гэх этгээдийн төрсөн ах, Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладаг нь тогтоогдсон” гэсэн юм.