ОХУ-ын сургуульд халдлага гарч 11 хүн амь үрэгджээ

ОХУ-ын сургуульд халдлага гарч 11 хүн амь үрэгджээ

ОХУ-ын Татарстан мужийн Казань хотод байрлах сургуульд зэвсэгт этгээдүүд гал нээж 11 хүний аминд хүрчээ. Мөн халдлагын улмаас 12 хүүхэд, дөрвөн насанд хүрсэн хүн хүнд, хөнгөнөөр бэртэж, эмнэлэгт хүргэгдээд байна/эдгээрээс зургаан нь сэхээнд байна/. Нас барсан 11 хүний дунд хэд хэдэн хүүхэд, мөн нэг багш байжээ. Орон нутгийн цагдаа нарын мэдээлж буйгаар наймдугаар ангийн дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэй сурагч нас барсан аж. 

Хэргийн газраас 19 настай эрэгтэйг баривчилсан бөгөөд түүний нэр дээр галт зэвсэг бүртгэлтэй байжээ. Харин хамт байсан этгээдүүдийг тогтоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Харин “Интерфакс агентлаг сургууль руу хоёр этгээд гал нээсэн бөгөөд 17 настай эрэгтэйг баривчилсан гэв. Хэрэг гарсны дараа тус сургуулиас хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн Казань хотын бүх сургуульд аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авсан байна. 

Эх сурвалж: Euronews