ISEE.MN САЙТЫН АСУУЛТАД: Л.Оюун-Эрдэнэ “би Ц.Нямдорж сайдад сануулсан”

ISEE.MN САЙТЫН АСУУЛТАД: Л.Оюун-Эрдэнэ “би Ц.Нямдорж сайдад сануулсан”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 37 сэтгүүлчтэй уулзаж /2021.05.10/ Засгийн газрын 100 хоногт хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Уулзалтын үеэр www.isee.mn сайт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гурван асуулт асуусан юм.

Тодруулбал, “Иргэд олон нийт таны Засгийн газраас ёс зүй, өндөр хариуцлагыг шаардаж байна. Гэтэл өнгөрсөн 100 хоногт Засгийн газрын зарим сайд нар ёс зүйтэй байж чадсангүй. Тухайлбал, Шадар сайд С.Амарсайхантай холбоотой шүүмжлэл салсангүй.

Мөн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хөл, хорионы үеэр хувийн машиндаа албаны дугаар зүүж хөдөлгөөнд оролцсон. Хууль зүйн сайд Ц.Нямбаатарын удирдлагад байх хилийн цэргийн ангид хүн амины хэрэг гарч, цэрэг учир битүүлгээр амь насаа алдлаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр та Засгийн газрын сайд нартаа хариуцлага тооцох боломжтой болсон. Тэгэхээр та эдгээр сайд нартаа сануулга өгөх юм уу эсвэл хариуцлага тооцох асуудлыг ярьсан уу?” гэж асуусан юм.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асуултад хариулахдаа “Би сайд нартаа сануулсан. Бүх зүйл ёс зүйн хэмжээтэй. Сайд нарыг авлигалын хэрэгт нэр холбогдвол бодох зүйлгүй халах болно гэдгийг би ажлаа авсан анхны өдрөө хэлж байсан. Энэ зарчим дээрээ байгаа” гэж хариуллаа.

ВИДЕО ҮЗЭХ: