Энэтхэгийн нөхцөл байдлыг “шоглосон” БНХАУ-ын Коммунист намын комисс шүүмжлэлд өртөв

Энэтхэгийн нөхцөл байдлыг “шоглосон” БНХАУ-ын Коммунист намын комисс шүүмжлэлд өртөв

БНХАУ-ын Коммунист намд бүртгэлтэй цахим хаягаас олон нийтийн сүлжээнд байрлуулсан Энэтхэгийн нөхцөл байдлыг “тохуурхаж” буй мэт зураг цахим орчинд “маргаан” дэгдээв. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 29-ний өглөө Хятад улс ирээдүйн тойрог замын станцынхаа "Тяньхэ" үндсэн модулийг сансарт хөөргөсөн билээ.  Үүний дараа Хятадын “Weibo” нийгмийн сүлжээнд Энэтхэгт коронавирусийн улмаас амиа алдсан иргэдийн цогцсыг чандарлаж буй зургийг Хятадын пуужин хөөргөж буй дүрстэй харьцуулан харуулсан зургийг нийтэлжээ.

Үүгээр ч зогсохгүй "Хятадад гал асаах VS Энэтхэгт гал асаах" гэсэн тайлбар бичсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. 

Уг постыг “Weibo” сүлжээнд олон сая дагагчтай БНХАУ-ын Коммунист намын Улс төр, хууль эрх зүйн асуудал эрхэлсэн төв комисс нийтэлсэн бөгөөд олон нийтийн дургүйцлийн улмаас устгажээ.  

 

Эх сурвалж: BBC




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө