Тээврийн жолоочоос коронавирус илэрч, Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг түр зогсоожээ

Тээврийн жолоочоос коронавирус илэрч, Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг түр зогсоожээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтоор дөрөвдүгээр сарын 30-нд гарах тээврийн жолооч нарыг БНХАУ-ын талд PCR  шинжилгээнд хамруулахад нэг жолоочийн шинжилгээний хариу эерэг гарч нүүрс, зэсийн баяжмалын экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.

Тиймээс үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудаас ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байгаа аж. Боомтын үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас зогссон ба тавдугаар сарын 1-нээс нүүрс тээврийн уртын татан авалтыг зогсоосон байна. Одоогоор монголын талын шинжилгээний эцсийн хариу гараагүй байгаа аж.

Одоогийн байдлаар халдвар илэрсэн жолоочийн ойрын хавьтлыг тогтоож, бүгдийг нь тусгаарласан бөгөөд бусад жолоочдыг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна.