УИХ дахь АН-ын бүлгийн гишүүнээр Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг элсүүлэв

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүнээр Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг элсүүлэв

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2019 онд АН-ын гишүүнчлэлээс хасагдсан байдаг. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуулиар Орхон аймагт бие даан нэр дэвшиж парламентын гишүүнээр сонгогдсон.

Харин тэрээр өнгөрөгч баасан гараг /2021.04.30/-т АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо мэдэгдэж, УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэн орох хүсэлтэй буйгаа мэдэгдсэн. Мөн МАХН-ын гишүүнчлэлээс гарч АН-д элсэж буйгаа С.Ганбаатар мэдэгдэж, удалгүй Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах дотоод сунгаад өрсөлдөж, ялагдсан. 

Тэгвэл өнөөдөр /2021.05.03/ Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүнээр элсүүлж, тэдэнд хүндэтгэл үзүүлжээ.

Н.Алтанхуяг УИХ дать АН-ын бүлэгт элсэв




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө