Д.Энхбат "Зөв хүн электорат" намаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцохоо мэдэгдлээ

Д.Энхбат "Зөв хүн электорат" намаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцохоо мэдэгдлээ

"Зөв ХҮН электорат" эвслээс  эхлүүлсэн "Ерөнхийлөгчөө захиалъя" аяны хүрээнд 17 мянга гаруй иргэнээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой гэж үзсэн 141 хүнээ санал болгоод байгаа.

Тодруулбал, эдийн засагч Д.Жаргалсайхан, нийтлэлч Баабар, "Датаком"-ын Д.Энхбат, Б.Болдсайхан эмч, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын таван хүнд тус эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан бол одоогоор Д.Жаргалсайхан татгалзсан хариу өгчээ.

Харин Д.Энхбат уг хүсэлтийг хүлээн авч буйгаа сошиалаар мэдэгджээ. Тэрбээр "Дангаасүрэнгийн Энхбат би Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшихийг зөвшөөрч байна" гэж твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө