Б.Болдсайхан: Шинжилгээ хийхэд хамгийн сайн дархлаа тогтоож буй нь БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцин байна

Б.Болдсайхан: Шинжилгээ хийхэд хамгийн сайн дархлаа тогтоож буй нь БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцин байна

Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, Монгол улсын гавьяат эмч Б.Болдсайхан эмч  өнөөдөр "Мэдээллийн урсгал" нэвтрүүлэгт оролцож коронавирус цар тахлын вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр энэ үеэр "Онолын бөгөөд туршлагын мэдлэгээр бол явж, явж хамгийн хүндрэл багатай, дархлаа сайн тогтоож буй нь БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцин байна. "Сонгдо" эмнэлэгт Астра Зенека болон БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцин хийлгэсэн хүмүүст гурван төрлийн эсрэг биетийн сорил хийж байна. Чанарын бөгөөд тоон үзүүлэлтээр. БНХАУ-ын вакцин хамгийн сайн гарч байна. Хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүсийнх ч сайн гарч байна. БНХАУ-ын вероселл олон зуун сая хүнд хийгдсэн. Хамгийн хүндрэл багатай, хамгийн сайн дархлал тогтоож буй вакцин юм. Сахартай, харшилтай, суурь өвчтэй гэх хүмүүст хамгийн өргөн заалттай нь вероселл байна" гэлээ. 

Тэрбээр мөн дэлхий нийт вакцины хомстолд ороод байна. Өндөр хөгжилтэй орнууд ч иргэддээ бүрэн хийж чадаагүй байна. Тэгэхээр бид харьцангуй вакцинтай байгаа учир хийлгэх нь зүйтэй гэсэн юм. 

ҮЗЭХ: