З.Энхболдыг татуулж, С.Ганбаатарыг зүтгүүлэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга тохирсон уу. Эсвэл..,

З.Энхболдыг татуулж, С.Ганбаатарыг зүтгүүлэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга тохирсон уу. Эсвэл..,

Энэ долоо хоногийн лхагва гараг /2021.04.27/-т М.Тулгат тэргүүтэй АН-ын удирдлагуудтай О.Цогтгэрэл нар уулзаж, “энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ тодруулах АН-ын дотоод сонгуулиа хамтарч хийе. Улмаар УИХ-ын дарга асан З.Энхболдыг дэвшүүлье” гэсэн саналыг тавьсан байдаг.

Харин тус саналыг М.Тулгат нар хүлээж аваагүй байгаа юм.  Харин өчигдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч О.Цогтгэрэлийн АН-д элсэж буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл тэрээр О.Цогтгэрэлийн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Дотоод сонгуулийн хороонд нь бүртгүүллээ. Харин УИХ-ын дарга асан З.Энхболд бүртгүүлсэнгүй. 

С.Ганбаатар МАХН-аас гарах болсон шалтгаан нь, Нэгдүгээрт, МАН, МАХН-уудын нэгдлийг эсэргүүцсэн. Хоёрдугаар, тэрээр Ерөнхийлөгч Х.Баттулгатай маш ойр ажиллах болсон. Иймд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, МАН-аас нэр дэвшигчийн саналыг хувааж, Х.Баттулгад дахин ялалт байгуулах боломжийг өгөх тооцоотой байсан байж болзошгүй.

Харин энэ бүх тооцоолол бүтэлгүйтсэн тул, Х.Баттулгын дэмжлэгтэй О.Цогтгэрэлийн АН-д С.Ганбаатар элсэж,  тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж төлөвлөсөн бололтой. Харин УИХ-ын дарга асан З.Энхболдын нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга татуулсан байх талтай. Эсвэл О.Цогтгэрэлийн АН-ын саналын хуудас дотоод сонгуульд нэр дэвшигчдийн нэрс бичигдээгүй, тус намын гишүүд өөрсдөө дэмжиж буй хүнийхээ нэрийг бичих тул З.Энхболд гараад ирэхийг ч үгүйсгэхгүй юм.

О.Цогтгэрэлийн АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах асуулга