“Ард түмнээ хайрлая” намын даргаар Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяаг бүртгэв

“Ард түмнээ хайрлая” намын даргаар Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяаг бүртгэв

Өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдрийн Бага чуулганы хуралдаанаас Л.Аззаяаг “Ард Түмнээ Хайрлая”/АТХ/намын даргаар сонгосон билээ.

Тэгвэл өчигдөр/2021.04.27/ болсон Улсын Дээд шүүхийн хурлаар “АТХ намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэж Л.Аззаяаг намын даргаар сонгосон нь Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэсэн” гэж мэдэгдлээ. Л.Аззаяа нь “Ард Түмнээ Хайрлая” намыг үүсгэн байгуулж, даргаар нь сонгогдож байсан Л.Гүндалайгийн эхнэр юм. 

Л.Гүндалай  АН-ын даргыг тодруулах “цахим” сонгуульд өрсөлдөхийн тулд АТХ намын гишүүн, даргын албан тушаалаас албан ёсоор татгалзсан талаар бид мэдээлсэн билээ.