ФОТО: Замын-Үүдэд тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүссэн хэвээр байна

ФОТО: Замын-Үүдэд тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүссэн хэвээр байна

Өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 08-ны өдрийн хооронд  Монгол, БНХАУ-ын хилийн боомтуудын үйл ажиллагаа доголдож экспорт, импорт тэг зогсолт хийсэн.

Тодруулбал, Эрээний гаалийн хяналтын хашаанд монгол жолоочийн машин шатсанаас гадна Зам-Үүдэд коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын талаас долоо хоногийн хугацаанд Эрээний боомтоор экспорт, импортын ачаа ачсан машинуудыг нэвтрүүлэхгүй байж байгаад энэ 08-ны өдрөөс хэвийн  үйл ажиллагаанд оруулсан юм. 

Гэсэн хэдий ч БНХАУ-ын талаас татан авалт бага хийж буйтай холбоотойгоор Зам-Үүдэд ачаа, тээврийн машинуудын бөөгнөрөл үүссэн хэвээр л байна. 

Өнөөдөр гэхэд үдээс өмнө 20 машин Эрээн рүү нэвтэрчээ. Өчигдөр шороон шуургатай гэх шалтгаанаар БНХАУ-ын талаас хилээр машин нэвтрүүлээгүй аж. Одоо Замын-Үүдийн гаалийн хяналтын хашаанд нийт 100 гаруй дугаараа хүлээж буйгаас гадна шороон зам дээр урт дугаарлалт үүссэн байна. 

Замын-Үүд 2021.04.27

Сүүлийн өдрүүдэд БНХАУ-ын талаас өдөрт дээд талдаа 100, доод талдаа 20 машиныг хилээр нэвтрүүлж байгаа аж. Үүнээс үүдэн Замын-Үүд тээврийн хэрэгслийн урт дугаарлалт, бөөгнөрөл багасахгүй байна гэж орон нутгийн иргэд хэлж байна.  

Замын-Үүд халдвар бүртгэгдвэл дахин хилээ хаана гэж БНХАУ-ын талаас мэдэгдсэн учир ариутгал, халдваргүйтлийн ажлыг сайтар хийж, тусгаарлалтын дэглэмийг мөрдөж байгаа юм. 

Замын-Үүд 2021.04.27

Замын-Үүд 2021.04.27




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө