Улсын хэмжээнд 707,838 иргэн вакцины эхний тунгаа хийлгэжээ

Улсын хэмжээнд 707,838 иргэн вакцины эхний тунгаа хийлгэжээ

Улаанбаатар хотод үргэлжилж буй коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад өчигдөр/2021.04.26/ 57,277 иргэн хамрагджээ.

Ингэснээр улсын хэмжээнд 707,838 вакцины эхний тунгаа хийлгээд байна. Энэ нь 18-аас дээш насны иргэдийн 35 хувь юм. Түүнчлэн хоёр дахь тунгийн вакцинжуулалтад 239,971 хүн хамрагдсан байна. Өөрөөр хэлбэл, 18-аас дээш насны иргэдийн 12 хувь нь бүрэн тунгаа хийлгэжээ. 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар