Ерөнхийлөгч Х.Баттулгын  өнөөдөр болох уулзалтад “нийт шүүгчид оролцох боломжгүй” гэж уламжилжээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын өнөөдөр болох уулзалтад “нийт шүүгчид оролцох боломжгүй” гэж уламжилжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга хэд хоногийн өмнө /2021.04.19/ МАН-ыг тараах захирамжаа гаргаснаа танилцуулсан. Улмаар энэ талаараа өчигдөр ч дахин мэдэгдэл хийсэн. Мөн тэрээр өнөөдөр 11:00 цагт Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө гэсэн билээ.

Тэгвэл Улсын дээд шүүхийн байранд коронавируст халдвар бүртгэгдсэн тул энэ сарын 16-ны өдрөөс 23-ны өдрийг дуустал хугацаанд тус  шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарлаад байгаа билээ. Иймд өнөөдөр /2021.04.23/ Ерөнхийлөгч Х.Баттулгатай нийт шүүгчид уулзах боломжгүй гэдгийг УДШ-ийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт уламжилсан байна.