ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1169 хүн халдвар авч, ТАВАН хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1169 хүн халдвар авч, ТАВАН хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 15,005 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1,169 тохиолдол бүртгэгдлээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 25,364 болов. Шинээр бүртгэгдсэн халдварын нь Улаанбаатарт 1039,  129 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал,

  • Увс-7
  • Ховд-9
  • Өвөрхангай-4
  • Завхан-23
  • Төв-30
  • Сэлэнгэ-2
  • Хэнтий-2
  • Дархан-21
  • Орхон- 3
  • Баян-Өлгий-2
  • Архангай-1
  • Дундговь-6
  • Чойр-3
  • Дорнод-5
  • Сүхбаатар-11 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 5 хүн нас баржээ. Эдгээр нь:

71 настай эрэгтэй, 36 настай эрэгтэй, 93 настай эмэгтэй, 83 настай эмэгтэй, 65 настай эрэгтэй нар коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барснаар нийт нас баралт 56 боллоо.