Мьянмарын цэргийнхэнд баривчлагдсан Япон сэтгүүлчийг шоронд шилжүүлжээ

Мьянмарын цэргийнхэнд баривчлагдсан Япон сэтгүүлчийг шоронд шилжүүлжээ

Мьянмарын хамгийн том хот болох Янгонд цэргийнхэнд баривчлагдсан Японы сэтгүүлчийг өчигдөр/2021.04.19/Инсейн шоронд шилжүүлжээ. 

Юки Китазүми хэмээх Японы сэтгүүлч нь Токиод төвтэй “Nikkei” бизнесийн өдөр тутмын хэвлэлд сурвалжлагчаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн ням гарагт/2021.04.18/ Мьянмарын цэргийнхэн “хуурамч мэдээ тараасан байж болзошгүй” хэрэгт сэжиглэн баривчилсан юм. 

Китазүми Мьянмарт өрнөж буй төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаалуудын талаарх мэдээллүүдийг Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дамжуулж, нөхцөл байдлын талаар олон нийтийн сүлжээнд өдөр бүр нийтэлж байжээ.  

Гэхдээ тэр анх удаа баривчлагдаж байгаа юм биш. Өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд анх Янгонд болсон төрийн эргэлтийн эсрэг жагсаалыг сурвалжилж байхдаа богино хугацаагаар саатуулагдаж байсан юм. 

Юки Китазүми

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Бид тус улсад байгаа Японы иргэдийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх болно” хэмээн мэдэгдэж, баривчлагдсан сэтгүүлчийг суллахыг уриалжээ. Мьянмар дахь Японы Элчин сайдын яамнаас Китазуми ямар нэгэн гэмтэл аваагүй гэж мэдэгдээд байна. 

Эх сурвалж: Japantimes




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө