Монгол эмэгтэйгээр ахлуулсан АНУ-ын шигшээ баг 2022 оны паралимпод оролцох эрхээ авчээ

Монгол эмэгтэйгээр ахлуулсан АНУ-ын шигшээ баг 2022 оны паралимпод оролцох эрхээ авчээ

АНУ-ын “Curling”-ийн шигшээ баг өнгөрсөн пүрэв гарагт /2021.04.15/ Финланд улсад зохион байгуулагдсан Тэргэнцэртэй Карлингийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртжээ. Тэд Швейцарийн багийг 4-3 харьцаагаар хожсоноор ийнхүү тэргүүн байрын эзэд болсон байна. 

Тус шигшээ баг зургаан тамирчинтай бөгөөд Монгол эмэгтэй Б.Уранчимэг ахлагчаар тоглож байна/Багийн гишүүд: Мэттью Тумс, Стефан Эмт, Дэвид Самса, Бат-Оюун Уранчимэг, Памела Уилсон, Рассел Шийбер/.

2021 оны Тэргэнцэртэй Карлингийн дэлхийн аварга шалгаруулах уг тэмцээн нь Бээжин-2022 паралимпийн наадмын эрхийн оноо цуглуулах эцсийн тэмцээн юм. Ингэснээр Монгол эмэгтэйгээр удирдуулсан АНУ-ын шигшээ баг 2022 оны Бээжингийн паралимпод оролцох эрхээ авч байна. 

Эх сурвалж: Worldcurling