Вакцины эхний тунгаа хийлгэсэн 2304 хүн халдвар авчээ

Вакцины эхний тунгаа хийлгэсэн 2304 хүн халдвар авчээ

ЭМЯ-ны мэдээллийн үеэр вакцин хийлгэсэн хэчнээн хүн халдвар аваад байгаа талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгальмаа өглөө. 

Өчигдрийн байдлаар/2021.04.19/ 617,183 хүн вакцины эхний тунгаа хийлгээд байна. Үүнээс 2304 хүн буюу нийт вакцины эхний тунг хийлгэсэн хүний 0,04 хувь нь халдвар авчээ. Эдгээр хүний 74 хувь нь вакцин хийлгэснээс 0-21 хоногийн дараа халдвар авсан байна. 

Вакцины хоёр дахь тунг хийлгэснээс 7-14 хоногийн дараа тухайн хүнд дархлаа тогтдог. Тиймээс эхний тунгаа хийлгэсэн ч амны хаалт зүүж, халдвар хамгаалалтын дэглэмээ мөрдөхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.