ЭМЯ: Коронавируст халдварын 1311 тохиолдол шинээр бүртгэгдэж, ХОЁР хүн нас барлаа

ЭМЯ: Коронавируст халдварын 1311 тохиолдол шинээр бүртгэгдэж, ХОЁР хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 10,300 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1311 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 24,195 болов. Шинээр бүртгэгдсэн халдварын 1217 нь Улаанбаатарт, 97 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал,

  • Увс-1
  • Ховд-2
  • Өвөрхангай-3
  • Завхан-14
  • Төв-7
  • Сэлэнгэ-1
  • Хэнтий-4
  • Дархан-61
  • Орхон-4 тус тус бүртгэгдсэн байна. 

Мөн хугацаанд хоёр хүн нас баржээ. Эдгээр нь: 

  • 75 настай эрэгтэй 04.18-нд онош нь батлагдаж, Яаралтай түргэн тусламж авсан ч удалгүй нас барсан
  • 83 настай эрэгтэй 04.16-нд онош нь батлагдаж, ковидын нэн хүнд оноштойгоор Завхан аймгийн эмнэлэгт нас барсан. Ингэснээр манай улсад коронавирусээс шалтгаалсан нас баралт 51 болж байна. 

Сүүлийн 24 цагт 459 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 12,860 боллоо.  Халдварын улмаас 3,520 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 2,278
  • Хүндэвтэр 926
  • Хүнд 253
  • Маш хүнд 63 хүн байна.