Малдаа яваад төөрсөн 15 настай хүүхдийг эрэн хайж байна

Малдаа яваад төөрсөн 15 настай хүүхдийг эрэн хайж байна

Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн “Булнаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/-т иргэн Ц /15 настай, эрэгтэй/ 04.18-ны өдрийн 08:00 цагийн орчим малдаа явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.19-ны өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус сумын Байгаль орчны байцаагчаар ахлуулсан алба хаагчид, ар гэрийн хүмүүс 04.19-ний өдрийн 14:20 цагаас эхлэн иргэн Ц /15 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.