Орхон аймагт халдвар авсан иргэдийн 24 хувийг хүүхдүүд эзэлж байна

Орхон аймагт халдвар авсан иргэдийн 24 хувийг хүүхдүүд эзэлж байна

Орхон аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдвар авсан 19 иргэн бүртгэгдэж, батлагдсан нийт тохиолдол 309 боллоо. Гурван иргэн эдгэрч,  одоогоор БОЭТ-д 88 иргэн эмчлүүлж байна.

Сүүлийн гурав хоногт батлагдсан 46 тохиолдлын 41 нь ойрын хавьтлаас, 3 нь Өмнөговь аймаг, Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн байна. Ингэснээр Орхон аймагт бусад аймгаас зөөвөрлөгдсөн 18 тохиолдол бүртгэгдлээ. Мөн хоёр иргэн ямар ч шинж тэмдэг илрээгүй  ч өөрсдөө сайн дураараа шинжилгээ өгөхөд халдвар илэрсэн байна. .

Нийт батлагдсан тохиолдлуудын 68 буюу 24 хувийг хүүхдүүд эзэлж байгаад эрүүл мэндийн байгууллагууд онцгой сэрэмжлүүлж, хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг эцэг эхчүүдэд анхаарууллаа.