Монгол улсад халдварын анхны тохиолдол илэрснээс хойших хамгийн олон нас баралт сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдлээ.
Тодруулбал,
- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан-3
- Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан-1
- БЗД-т гэрээр эмчлүүлж байсан-1
- Сүхбаатар аймагт-1 иргэн нас баржээ.
Тус иргэдийн нас болон биеийн байдлын мэдээлэл:
- 34 настай эрэгтэй 4.13-нд онош нь батлагдсан /коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр эндсэн/
- 49 настай эрэгтэй 4.06-нд онош нь батлагдсан /хоёр уушгиндаа маш хүнд хатгаатай байсан/
- 58 настай эрэгтэй 03.15-нд онош нь батлагдсан/коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр эндсэн/
- 62 настай эрэгтэй 04.12-нд онош нь батлагдсан /коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр эндсэн/-Тус иргэн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байжээ
- 76 настай эмэгтэй 04.07 онош нь батлагдсан /коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр эндсэн/
- 64 настай эмэгтэй 04.12-нд онош нь батлагдсан /коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр эндсэн/
Ингэснээр манай улсад коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт 37 болж байна.