“Вероселл” вакцины 100 мянган тунг орон нутаг руу явуулна

“Вероселл” вакцины 100 мянган тунг орон нутаг руу явуулна

Энэ сарын 2-ны өдөр Монгол Улсад БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероселл” вакцины 300 мянган хүн тун буусан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тус вакцинаас 100 мянган хүн тунг орон нутаг руу явуулахаар ЭМЯ ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн яамны НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа мэдээлжээ. Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас Covid-19 эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд 323690 хүнийг дархлаажуулаад байгаа юм. Монгол Улсын хувьд АНУ, Германы хамтарсан “Файзер”, Оксфордын их сургуулийн “АстраЗенека”, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероселл”, ОХУ-ын “Спутник-V” зэрэг вакциныг зөвшөөрсөн бөгөөд өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын 46 цэгт зохион байгуулж байгаа бол өнөөдрөөс цэгүүдийн тоог нэмэгдүүлж 80 болгохоор төлөвлөж байгаа юм. Улмаар полдугаар сарын 1-н гэхэд Улаанбаатар хотын бүх иргэнийг хамруулах зорилт тавин ажиллаж байгаа талаар эрүүл мэндийн салбарын удирдлагууд мэдээлж байгаа.

Мөн зарим хөдөө орон нутагт вакцинжуулалт эхэлсэн бөгөөд тариаланичид болон эмнэлгийн ажилчид эхний ээлжинд дархлаажуулалтанд хамрагдах юм.