Улсын Их Дэлгүүрийг “шатаасан” хэрэгт торгох ял төлөвлөж шүүхэд шилжүүлжээ

Улсын Их Дэлгүүрийг “шатаасан” хэрэгт торгох ял төлөвлөж шүүхэд шилжүүлжээ

2020 оны зургадугаар сарын 07 –ны өдөр Улсын Их Дэлгүүр /УИД/ шатсан хэрэг гарсан. Тус хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байна. 

Учир нь “Ай Ти Эн” ХХК-ийн захирал Ц нь 2020 оны тавдугаар сарын 20­-ны өдөр “Улс Их дэлгүүр” ХК-тай тус дэлгүүрийн VI дугаар давхрын парпедны хар цаасан дээвэр солих ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байна. Гэтэл тус компани нь энэ төрлийн ажил хийхэд мэргэшээгүй, мөн мэргэжлийн бус Б, Б, Т, О нартай аман гэрээ байгуулж. УИД-ийн дээврийг засах ажлыг гүйцэтгүүлсэн байна. Ингээд зөрчил дутагдал гарсны улмаас гал алдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан байна. 

Тодруулбал, Б нь газ, газан хошууг ашиглаж элэгдэлд орж хуучирсан дээврийн хар цаасыг солихдоо ил галаар халааж наах ажлыг гүйцэтгэхдээ гал алдсан байна. Улмаар 24 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. 

Иймд эрүүгийн хуулийн 17.11-2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгаж. Гэмтээн ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хуулийн 17.11-2 –д “Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.