Өмгөөлөгч Г.Батбаяр нас барсан хэргийн талаар цагдаагаас мэдээлэл хийхээр болжээ

Өмгөөлөгч Г.Батбаяр нас барсан хэргийн талаар цагдаагаас мэдээлэл хийхээр болжээ

Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 21 /2024.04.21/-ний шөнө гэрээсээ гарч яваад сураггүй алга болоод байсан бөгөөд үүнээс дөрөв хоногийн дараа түүнийг нас барсан байдалтайгаар цагдаагийн байгууллагаас олсон байдаг.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр иргэн Н-аас өөрийн төрсөн ах Б-г оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан. 

Улмаар Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм. Тэгвэл эл хэргийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр 11:00 цагаас мэдээлэл хийхээр болсон байна.