Баянхонгор аймагт 56 настай, эмэгтэй ууланд алхаж байх үедээ бие нь муудаж, нас барсан хэрэг гарчээ

Баянхонгор аймагт 56 настай, эмэгтэй ууланд алхаж байх үедээ бие нь муудаж, нас барсан хэрэг гарчээ

Баянхонгор аймаг, Баянговь сум Залаа багийн “Их богд” ууланд /аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км/-т 7 хүн ууланд аялж байснаас 1 хүний бие муудсан тул уулнаас буулгаж өгнө үү гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газрын алба хаагчдыг очиход иргэн Э /56 настай, эмэгтэй/ “Их богд” ууланд нас барсан байсан тул цогцсыг 04.29-ний өдрийн 17:30 цагт уулнаас буулгаж аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.