С.Эрдэнэболд: Марс гараг руу нисэх нисгэгчдийг Монголын говьд бэлтгэнэ. “МАРС-V” төсөл бол бидний хамгийн том улс төр /ШУГАМ/

С.Эрдэнэболд: Марс гараг руу нисэх нисгэгчдийг Монголын говьд бэлтгэнэ. “МАРС-V” төсөл бол бидний хамгийн том улс төр /ШУГАМ/

Хүн төрөлхтөн хэдийнээсээ Марс гараг дээр очих, эзэмшихийг хүсэж, зорьж ирсэн. Дэлхийн тэрбутнуудын анхаарлыг татаж буй гол сэдэв ч энэ. Тэгвэл Монголын говьд Марс гараг руу нисэх нисгэгчдийг бэлтгэх "МАРС ВИ" төсөл дэлхийн анхаарлын чигийг Монголын говьд хандуулав. Учир юу гэвээс гадаргуу, цаг уур, эрс тэс уур амьсгал нь Марс гарагтай эгч дүүс мэт төстэй газар нутаг, байршил Монголын говьд байгаа тул Марс гараг руу нисэх нисгэгчдийг ирэх жилээс эхлэн Монгод бэлтгэх түүнийг дагаад томоохон аялал жуулчлалын урсгал бий болох боломжтой болжээ. Иймд бид монголын Засгийн газар төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа "МАРС-ВИ" төслийг санаачлагч С.Эрдэнэболдтой төслийнх нь талаар ярилцлаа. 

ВИДЕО:

-МАРС гарагийг эзэмших нь дэлхийн хүн төрөлхтний ойрын хамгийн том зорилт болчхоод байна. Таны ярьж байгаа нэг зүйл бол “МАРС” гарагийг ойрхон гараг гэж хэлсэн. Тиймээс энэ МАРС төслийг та эхлүүлсэн. Таны энэ төслийн хамгийн том амбиц юу вэ?

-Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, олон улс дахь өрсөлдөх чадварыг ахиулах, олон улсад үнэ цэнийг бүтээх, түүнийг хамтдаа хүртэгч ард түмэн байх түүхэн боломж. Ганцхан амьдрах амьдралд байнгын нийгмийн дуулиан, скандалд залуу насаа үрмээргүй байна шүү дээ.

-"МАРС-ВИ" ТӨСӨЛ БОЛ ЗҮГЭЭР НЭГ ТӨСӨЛ БИШ, ХЭДЭН ҮЕЭРЭЭ АМЬДРАХ ҮЙЛ ХЭРЭГ-

-Марс гарагтай адилхан газрыг нээж, хөгжүүлэлт, техник технологийн баазыг байгуулах нь нэн чухал байна гэж дэлхийн нийт үзэж байна л даа. Харин Монголын хувьд хамгийн том ялгарал, геополиик, геофизикийн хувьд таны санаачилсан "МАРС-ВИ" төслийн хувьд юу гэж харж байгаа юм бэ?

-Таван жилийн өмнө энэ төслийг хэрэгжүүлж байхад маш олон хүн эвэртэй туулай үзсэн юм шиг үгүйсгэж байсан. Харин өнөөдөр бол олон улсын хэмжээнд Монгол Улсын энэ төсөл хүлээн зөвшөөрөгдчихлөө. Монгол Улсын бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ч гэсэн энэ төслийг дэмжих, ямар нэгэн улс төржилтөөс ангид байх, энэ төсөл бол Монгол Улсын гадаад бодлого дахь цонх гэдэг ойлголт хэвшчихлээ. Төсөл хэрэгжүүлэх өнгөрсөн таван жилийн хуагацаа мэдээж энгийн дардан байгаагүй. Манай дэлхий 509 сая км.кв, нарын аймгийн гуравдугаар зам дээр нарнаас ойролцоогоор 150 сая км-ийн зай оршиж байгаа. Дэлхий дээр ойролцоогоор 24 цөл байдаг. Халуун цөл 13 цөл, долоон хүйтэн цөл байдаг. Тэр долоон хүйтэн цөл дотроос хамгийн их хүйтэрдэг, хамгийн их халдаг нь Монголын говь.

Нэгдүгээрт далайн түвшингээс өндөрт өргөгдсөн. Хоёрдугаарт хэт хуурай уур амьсгалтай. Мөн гадаргуун хувьд бараг цельсийн 90 градусын хэлбэлзэлтэй нэмэх хасах учраас дэлхий дээр байгаа Марс гарагтай өвчсөн юм шиг адилхан гадаргуутай газар нутаг.

Байгалийн өөрийнх нь энэ шалгарал хүн төрөлхтөн МАРС гараг дээр буухын тулд сургуулилтын орчин болгох хамгийн тохиромжтой газар. Тухайлбал Монгол 1 сая 665 мянган км.кв газар нутагтай. Алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр, газрын ховор элементүүд нийт 17 стратегийн орд бүхий уул уурхайг бид үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдрийн хамгийн том хэрүүл нь уул уурхайн баялгийн хуваарилалт. Газраа яаж ухаад, гадагш олборлолт хийх вэ гэдэг тэмцэл өрнөж байна. Үүний өөр нэг хувилбар бол газар нутгаа сэндийчихгүйгээр технологи буюу иновацийг нэвтрүүлэх замаар Монголын геофизикийн боломжинд тулгуурласан төслийг дэлхий дээр хамтран бүтээгч улс үндэстэн болох боломжтой. Өнөөдөр бүс нутгууд асуудалтай байгаа. Гэхдээ бид дэлхийд энх тайванч хандаж, чөлөөт худалдааны зах зээлийг бий болгож чадсанаар дэлхий дээр эн тэнцүү өрсөлдөж чаддаг үнэ цэнтэй ард түмэн болох боломжтой. Тийм учраас "МАРС" бол төсөл биш хэдэн үеэрээ амьдрах үйл хэрэг гэж харж байгаа.

-МОНГОЛЧУУД ЗӨВХӨН УУЛ УУРХАЙГ ХАНГАГЧ ОРОН БУС НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН ШИНЭ ТӨРЛИЙН ДЭЛХИЙН УУЛЗВАР ЦЭГ БОЛОХ БОЛОМЖТОЙ-

-Геополитикийн хувьд таны санаачилсан МАРС төсөл ямар ач холбогдолтой вэ?

-Томоохон бүс нутаг геополитикийн хувьд гурван шалгуур хангасан байх ёстой. Нэгдүгээрт, бүс нутагтаа ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа орнуудынхаа дэмжлэгийг хүлээсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл улс төрийн тогтвортой байдал буюу урт хугацаанд хөгжих боломжоо хангасан байх ёстой. Хоёрдугаарт шинжлэх ухааны үнэ цэн. Гурвадугаарт, бизнес модель буюу эргээд үр ашгийг бий болгох ёстой байдаг.

Монголын говьд сэргээгдэх эрчим хүчийг бий болгож, хойд Азийг хангана гэсэн төсөл яригдаж байлаа. Тэр төсөл шинжлэх ухааны хувьд ач холбогдолтой байсан ч гэсэн улс төрийн хувьд гацаанд орчихсон. Би 2019 онд энэ тсөлийг санаачлахдаа үндэслэлийг олон улсад танилцуулсан. Тухайлбал 2019 оны наймдугаар сарын 1-нд АНУ-ын ерөнхийлдөгч Дональд Трампад, тэр өдрөө НАСА-ийн захирагчид танилцуулж байсан. Маргааш нь буюу наймдугаар сарын 2-ны өдрийн НАСА-ийн Х-ийг харвал “Монголын говь бол дэлхий дээр байгаа МАРС-ийн аналог төвийг байгуулах хамгийн тохиромжтой газар" гэж зарлаж байсан. Мөн Оросын хэвлэлүүдээр энэ чинь одоо юу болоод байна гэдэг мэдээллүүд гарч эхэлсэн. Мөн бид есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг Халхын голын ойгоор ирэхэд нь төслөө танилцуулж байсан. Гурав хоногийн дараа ОХУ-ын шинжлэх ухааны академид танилцуулсан. Дараагаар нь Японд ерөнхий сайд, Энэтхэгийн ерөнхий сайдад танилцуулж байсан. Өөрөөр хэлбэл хамгийн түрүүнд бидний хийсэн ажил бол ерөнхий шинжлэх ухааны концевцоо гаргаж тавиад Сансрын агентлагаас дэмжлэг авч нотолгоонуудыг нь авчхаад дэлхийн томоохон удирдагч нарт танилцуулсан. Тэгээд тэнд ямар ойлголцол үүсэн бэ гэхээр Америк, Орос, Хятад нь ч тэр, Европын сансрын агентлаг нь ч тэр Монголын говьд байгаль орчинд ээлтэйгээр хүнийг МАРС гараг дээр дасахад, сэтгэл зүйн хувьд даван туулахад боломжтой газар юм байна гэж дэмжсэн. Энэ бол геополиткийн хувьд Монголчууд зөвхөн уул уурхайг хангах орон бус нэмүү өртөг шингэсэн технологи, шинэ төрлийн дэлхийн уулзвар цэг байх боломжтой гэдгийг баталсан зүйл. 2034 онд хүн төрөлхөн Марс дээр газардана. Хэдийгээр Монголчууд дотроо хэрэлдэж, хэлцээд явж байгаа боловч дэлхийн технологи асар хурдацтайгаар өсөж байгаа. Дэлхийн номер нэг тэрбутнууд Марс гараг дээр хүн газардуулахад өрсөлдөж байгаа. Тийм учраас Марс гараг гэдэг бол дэлхийн өнөөгийн технологийн хурдатгалаар дүүрэн өрсөлдөөний хамгийн том талбар болчихсон. Энэ талдбар дээр бид пуужин ч юм уу ямар нэгэн технологиор бус тийш явах гэж буй хүмүүсийг бэлтгэх тухай төслийг санаачилсан. Мөн Монголын говьд Марс гарагийн үндсэн хуулийг батлах санаачилгыг гаргаад явж байгаа. Энэ асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгын газар дээр ажлын хэсэг байгуулагдсан. Монгол Монгол Улс Марсын чөлөөт бүс байх боломжтой гэдгийг илтгэж байгаа юм. Монгол Улс хэнтэй ч дайсаганадаггүй. Европын холбоо ч юмуу, НАТО-ийн гишүүн орон биш учраас манай улс эдгээр орнуудын уулзвар төв цэг болох бүрэн боломжтой. Энэ бол Монголын геполиткийн ирээдүйн асар том боломж. Үүнийгээ дагаад бид тусгай сонирхлын аялал жуулчлалыг бий болгох боломжтой байна.

-ТОКИОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ГАРГАЖ АВСАН ДЭЭЖТЭЙ МОНГОЛЫН ХӨРСИЙГ ХАРЬЦУУЛЖ ҮЗЭХЭД 70 ХУВЬ ИЖИЛ БАЙГАА НЬ ТОГТООГДСОН-

-МАРС гарагтай ойролцоо газкар нутаг, уур амьсгалтай говь Монголын аль бүс нутагт байгаа юм бол?

-Монголын таван аймгийн 17 байршилд энэ судалгааг хийх боломжтой. Марс гараг руу хүн төрөлхтнийг бүгдийг нь аваад нүүх тухай асуудал огт байхгүй. Марсыг судлах замаар дэлхийгээ яаж хамгаалах вэ гэдэг л номер нэг концевц болж байгаа. Одоо бол гадагш зугаалдаг уламжлалт аялал жуулчлал тийм ч сонирхолтой биш болчихсон.  25 жилийн дараа гэхэд сансрын эдийн засгийн талаас илүү хувь нь сансрын аялал жуулчлалаар хангагддаг болно. Монголд Марс-Ви төсөл шиг төслүүд маш олон хэрэгтэй.

-Марс гараг болон Монголын говийн хөрсийг харьцуулсан судалгаа байх уу?

-Токиогийн их сургууль Марсын хөрсний сембулиацийг гаргаж авсан. Түүнийг Монголын газар нутгийн хөрстэй харьцуулаад үзэхэд 70-аас доошгүй хувь нь ижил байсан.

-Ер нь танай төсөл дэлхий нийтэд, марс гараг руу явах гэж байгаа дэлхийн томоохон байгууллагуудад ямар санал тавьж байгаа юм бол?

-Манай төсөл үндсэн гурван хэсэгтэй. Дасан зохицох, даван туулахад зориулсан хүнийг бэлтгэх орчныг санал болгож байгаа. Бид яг энэ асуудалд дэлхий дээр өрсөлдөгчгүй байгаа.

Мөн чөлөөт бүс. Тодруулбал бид хэнтэй ч дайсан биш. Бид бусад руу халдан дотолдоггүй. Бусад орон ч манайх руу халддаггүй. Иймд бид шинжлэх ухааны гүүр цэг байх сансрын тосгоныг байгуулан. Энэ чиглэлийн аялал жуулчлалыг бий болгоно.

-Энэ төсөл хэзээ хөрсөн дээр бууж Монголд мөнгө авчирдаг болох вэ?

Дэлхий нийт энэ төслийг хүлээн зөвшөөрсөн. Одоо дэд бүтцийг хийх шаардлагатай. Миний хувьд Монголын хамгийн том улс төр бол Марч төсөл. Бид бусдыг гуйлгадаггүй бусдыг гуйдаггүй тусгаар тогтносон өөрсдийнхөө онцлогийг бий болгох ёстой. Энэ бол миний хувьд хамгийн том улс төр.