Улаанбаатар хотод коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулахаар болсон билээ.
Хуваарийн дагуу тус багууд гуравдугаар сарын 22-ноос эхлэн нэг сарын хугацаатайгаар Улаанбаатар хотод ажиллах байсан ч орон нутагт халдвар тархаж байгаа тул заримыг нь буцааж эхэлжээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар дөрвөн багийг аймагт нь буцаагаад байгаа аж. Аймгуудын удирдлагуудын зүгээс ч хүний нөөц дутмаг байгаа тул ажилчдаа эргүүлэн татах хүсэлт гаргаж эхэлсэн байна.