Салаан даргадаа зодуулсан цэрэг өнгөрсөн шөнө нас баржээ

Салаан даргадаа зодуулсан цэрэг өнгөрсөн шөнө нас баржээ

Хоёр хоногийн өмнө /2021.03.29/ Зэвсэгт хүчний 326-р ангийн цэргийн ангид салаан дарга, дэслэгч 25 настай Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч 21 настай Б-ийг зодож, гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.

Хохирогчийн биеийн байдал хүнд, тархиндаа цус харвасан ухаангүй байдалтай ТТАХНЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байсан юм. Тэгвэл тус албан хаагчийн биеийн байдал сайжрахгүй байсаар өнгөрсөн шөнө нас барсан тухай эх сурвалж мэдээллээ. Хэргийг өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна