Сүхбаатар аймгийн сурагчдын дотуур байранд долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоолоо

Сүхбаатар аймгийн сурагчдын дотуур байранд долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоолоо

Сүхбаатар аймгийн хэмжээнд 770 гаруй сурагч дотуур байранд амьдарч байгаагаас 200 орчим нь Баруун-Урт сумын Боловсрол өргөө нэгдсэн дотуур байранд амьдардаг байна. Тэгвэл эдгээр сурагчдыг энэ долоо хоногт байрнаас нь гаргахгүй байхаар аймгийн онцгой комиссоос шийдвэрлэлээ.

Учир нь халдвартай иргэний ойрын хавьтагч болох нэг багш Баруун-Урт сумын дөрөвдүгээр сургуулийнх бөгөөд мөн дам хавьтагчид нь зарим сумын багш нар байгаа юм. Иймд ойрын болон дам хавьтагчдыг бүрэн шинжилгээнд хамруулсны дараа дотуур байрны сурагчдыг хэрхэхийг дахин хэлэлцэх юм. Дээрх хугацаанд сурагчдад амин дэмээр баялаг хоол хүнс өгч, тэдний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг мэргэжлийн байгууллагад үүрэг болгожээ. Мөн аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг эхлүүлж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаалаа.