Нийт 15 аймагт коронавирусийн 784 халдварын тохиолдол бүртгэгдээд байна

Нийт 15 аймагт коронавирусийн 784 халдварын тохиолдол бүртгэгдээд байна

Манай улсад сүүлийн долоо хоногуудад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж, орон нутагт халдвар голомтлон гарч эхэлсэн. Хамгийн сүүлийн байдлаар Ховд аймгийн Жаргалант суманд халдвар бүртгэгдсэнээр улсын хэмжээнд нийт 15 аймагт халдвар гараад байгаа юм. Тодруулбал,

  • Ховд
  • Төв
  • Сэлэнгэ
  • Дархан-Уул
  • Баянхонгор
  • Орхон
  • Завхан
  • Хөвсгөл
  • Архангай
  • Хэнтий
  • Булган
  • Өмнөговь
  • Дорноговь
  • Говьсүмбэр
  • Увс аймгуудад тус тус халдвар тархаж дотоодод халдвар гарснаас хойш орон нутагт бүртгэгдсэн нийт халдварын тоо 784 болоод байгаа юм.