Увс аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо ГУРАВ болов

Увс аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо ГУРАВ болов

Увс аймагт коронавируст халдварын хоёр тохиолдол батлагдаад байсан билээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Сэмжид Хужирт сувиллын газарт амарсан нэг иргэн болон ойрын хавьтлаас нь халдвар илрээд байсан юм.

Тэгвэл дахин нэг ойрын хавьтлын PCR-ын шинжилгээний хариу эерэг гарчээ.Тус иргэнийг Улаангом сумын Халдвартын эмнэлэгт тусгаарлаад байсан бөгөөд биеийн байдал хэвийн байгаа талаар Увс аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Увс аймгийн Засаг даргын тамгын газар