Архангай аймагт халдвар гарсан тул хөдөлгөөнийг дроноор хянаж байна

Архангай аймагт халдвар гарсан тул хөдөлгөөнийг дроноор хянаж байна

Аймаг орон нутагт цар тахлын шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн 24 цагийн хугацаанд Архангай аймгийн хэмжээнд PCR шинжилгээний хариугаар 14 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс Хайрхан суманд 3, Эрдэнэбулган суманд 36 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд халдварын тохиолдол нийт 39 болоод буй.

Тиймээс аймгийн онцгой комисс, Засаг даргын захирамжийн дагуу Цэцэрлэг хотод тавьсан хөл, хорио үргэлжилж хөдөлгөөнийг дроноор хянаж байгаа аж.  

Эрдэнэбулган сумын хэмжээнд хүнсний худалдаа, эмийн сан, ус түгээлтээс бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээг зогсоосон байна.