ЭМЯ: Сүүлийн 24 цагт коронавирусийн 575 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт коронавирусийн 575 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “гуравдугаар сарын 28-ний өдөр нийт 13,210 хийгдсэнээс 575 иргэнд коронавирус илэрч нийт батлагдсан тохиолдол 7052 боллоо. Үүнээс 574 нь дотоодод бүртгэгдсэн халдвар бол нэг нь гуравдугаар сарын 18-ны өдөр Франкфуртийн онгоцоор ирсэн иргэнтэй холбоотой байна. Мөн нийслэлд сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод 400 халдвар бүртгэгдсэн бол, 174 нь орон нутагт бүртгэгджээ.  Тодруулбал,

  • Сэлэнгэ 2
  • Дархан 15
  • Орхон 15
  • Архангай 4
  • Завхан 2
  • Төв 86
  • Хөвсгөл 6
  • Өвөрхангай 20
  • Баянхонгор 1
  • Хэнтий 4

Булган 19 тус тус бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдварын тоо 784 болсон байна. Ийнхүү коронавируст халдвар орон нутагт эрчимтэй тархаж эхэлснээр манай улсын нөхцөл байдал тун хүндэрч байна” гэж мэдээллээ.