ЭМЯ: Улаабаатарт 262, орон нутагт 59 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Улаабаатарт 262, орон нутагт 59 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн хугацаанд 13,057 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 321 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээр нь бүгд дотоодод илэрсэн. Тодруулбал, Улаанбаатар хотод 262, үлдсэн нь орон нутагт буюу

  • Дархан-Уул аймагт-10
  • Баянхонгор аймагт-7
  • Архангай аймагт-19
  • Өвөрхангай аймагт-8
  • Орхон аймагт-10
  • Говьсүмбэр аймагт-2
  • Булган аймагт-3 нийт 59 тохиолдол бүртгэгдлээ. 

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 7014 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 104 хүн эдгэрсэн.