Нарантуулд худалдаа эрхэлдэг 4700 орчим иргэнийг вакцинжуулна

Нарантуулд худалдаа эрхэлдэг 4700 орчим иргэнийг вакцинжуулна

Нарантуул, Баялаг ундраа, Дүнжингарав зэрэг томоохон худалдааны төвүүдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр /2021.03.27/ ажиллалаа.

Тэрбээр, коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа энэ үед худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд халдвар хамгааллын дэглэм сахиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан байна. Мөн Нарантуул олон улсын худалдааны төвийн задгай талбайд худалдаа эрхэлдэг 4700 иргэний вакцин хийлгэх хүсэлтийг хүлээн авч, холбогдох газруудад уламжилсан байна. Тиймээс  энэ сарын 30-ны өдөр Нарантуул олон улсын худалдааны төвийн задгай талбайд худалдаа эрхэлдэг 4700 орчим иргэнийг вакцинжуулахаар болжээ.