Элэгний В, С вирустэй хүмүүс “Синофарм”-аас бусад вакциныг хийлгэж болно

Элэгний В, С вирустэй хүмүүс “Синофарм”-аас бусад вакциныг хийлгэж болно

Манай улс дархлаажуулалтдаа Их Британийн “АстраЗенека”, БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн “Веросел”, Америк, Германы “Файзер” гэсэн гурван төрлийн вакциныг хэрэглэж байна. Үүн дундаас "Веросел" вакциныг элэгний В,С вирустэй хүмүүст хийх боломжгүй гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэж буй.

Тэгвэл элэгний В,С вирустэй иргэд ямар вакцин хийлгэж болох талаар ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр “Монгол Улс Эрүүл мэндийн сайдынхаа тушаалын дагуу вакцин болгоныг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийдэг. “Синофарм” вакцин элэгний В,С вирустэй хүмүүст хийж болохгүй гэсэн заалттай байсан учраас харгалзаж үзсэн. Харин бусад вакцины хувьд ийм эсрэг заалт байхгүй” гэв.