ЭМЯ: Улаанбаатар хотод 319, зургаан аймагт 42 халдварын тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ: Улаанбаатар хотод 319, зургаан аймагт 42 халдварын тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт дотоодод 361 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн 319 нь Улаанбаатар хотод, 42 нь орон нутагт бүртгэгдлээ. Орон нутагт бүртгэгдсэн халдварын тоог танилцуулбал, 

  • Баянхонгор-2
  • Архангай-12
  • Өвөрхангай-7
  • Орхон-15
  • Төв-4
  • Хөвсгөл-2 тус тус хүнээс коронавирус илэрлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 87 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 4237 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 1576 хүн эмчлүүлж байна. Эдгээр хүний биеийн байдлыг үнэлбэл,

  • хөнгөн 1369,
  • хүндэвтэр 183
  • хүнд 27,
  • маш хүнд 7 хүн байна" гэв. 

ҮЗЭХ: