Сүүлийн 24 цагт нийслэлд 370, орон нутагт 67 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт нийслэлд 370, орон нутагт 67 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн хугацаанд 14,936 хүнд PCR шинжилгээ хийснээс 437 коронавируст халдварын  тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт халдварын тоо 6332 боллоо. Шинээр бүртгэгдсэн 437 тохиолдлын 370 нь Улаанбаатар хотод, 67 нь орон нутагт бүртгэгдлээ. Тодруулбал,

  • Дархан-Уул аймагт 6
  • Орхон 18
  • Дорноговь 3
  • Хэнтий 6
  • Төв 26
  • Хөвсгөл 5
  • Өвөрхангай 3 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Ингэснээр 437 тохиолдол нь манай улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн их тохиолдол болж, өвчлөл олон нийтийн дунд эрчимтэй тархаж байгаагийн нотолгоо боллоо. Сүүлийн хоногуудад халдвар орон нутагт бүртгэгдэж манай улсын нөхцөл байдал хүндэрлээ" гэж мэдээллээ.