Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар коронавирусийн халдвар аваад эдгэрчээ

Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар коронавирусийн халдвар аваад эдгэрчээ

Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар коронавирусийн халдвар авсан, түүний халдварын голомт тогтоогдохгүй байгаа талаар энэ сарын 05­-ны өдөр эх сурвалжууд мэдээлж байв. Мөн түүний биеийн байдал нь хүндэрч ХӨСҮТ-ийн сэхээний тасагт эмчлүүлж байсан гэдэг. 

Тэгвэл А.Отгонбаатарын халдвар эдгэрч эмнэлгээс гарч байгаа бололтой. Учир нь тэрээр өөрийн твиттер хуудастаа “Эмнэлгээс гарч байна. Эмч, сувилагч, ариутгагч, үйлчлэгч, тогооч нартаа баярлалаа. Бас Миний төлөө санаа зовж байсан сайхан сэтгэлтэй бүх хүнд баярлалаа. Их олон зүйлийг гүн ухааруулсан өдөр хоног байлаа” гэжээ. 

Сонирхуулахад, тэрээр халдвар авсан талаараа мэдээлэл хийж. Коронавирусийн халдвар авсан тохиолдолд хүний бие хэрхэн муудаг, ямар аюултай халдварт өвчин болохыг зарим иргэдэд ойлгуулсан гэж болно.  Иймд бид түүний эмнэлгээс гарч байгаа мэдээллийг нийтэлж байна.